Захидал

Залуу насаа гэж савангийн хөөс шиг их л эмзэг, хэн нэгэнд дасчихаад тэр нь тоохгүй бол түүнээс ч долоон дор. зайлуул.Үхэл амьдралын алтан зааган дундуур хайрын бяцхан шувуухайг чиний зүг хайрын захидалтайгаа хамт илгээлээ. Миний захиаг гийх нарандаа өндөрт өргөн хээрийн салхин дунд сэтгэлийн угаас гарах тэр л үгсийг өртөө зориулж чанга гээч нь дуудан уншаарай хонгор минь.Захидалийн минь эзэн энэ л охинд дасчихаад олон хоног өнгөрч дээ,цаг хугацаа гэж ямар хурдан өнгөрнө вэ? Цаг хугацаа чи намайг хүлээгээч гуйж байна. Намрын сүүлчийн шиврээ бороо цонх халтартуулан зүсэрч сэтгэлд яагаад ч юм нууцхан хар буулгаад байх санагдаж билээ. Тиймээ юм бүхэн зөнтөй сонинтой гэдэг үнэхээр үнэн үг юм шигээ. Нууцхан тэр бухимдсан бухимдалаа чамдаа ямар ч хэлчих шалтгаангүй гаргасанаа одоо болтол ойлгоод ч барахгүй нь. Нүдний чинь будаг хацараа даган урсахийг чинь харах гэж дэндүү дассан гэж үү? Үгүй байлгүй дээ сар жилийн уртад хамтдаа инээлдэж бас хэн нэгнээс өмөөрч хамгаалж л явах гэсийн. Гэтэл би өчүүхэн төдий бодлоор өөрийнхөө урд хэзээ ч цэцэг ургуулахгүйгээр болгож л байдаг. Тэнэг хүнээ би. Чамаасаа гомдол эрэн уйлчлал гуйх эрх байхгүй л байх л даа гэхдээ миний найз богинохон бодолтой найзынхаа дэргэд ухаантай хүн шүү дээ.Уучилаач.Унтах даа хүртэл чиний тухай бодлын цагаан хунг зүрхэндээ эрхлүүлж одод хулжих цагаар зүүрмэглэх нойрондоо уулзан учирч байна гэж зүүдэлдэг. Чамайг гомдоогоод уучилал гуйгаагүй бас мэндлээгүй арван гуравдах өдрийн үдэш их сонин зүүд зүслэгдлээ. Чамд хэн нэгэн хайртай болчихоод хоргоож байх юм гэнэ. Үгүй би чамд хайргүй тэгээд ч чамайг сайн танихгүй тэнэг амьтан зайлаач хэмээн их л аргадангуй хэлж байна. Цаанаас нь би гарч  ирээд чамайг өмөөрөн зодолдож байна гэнэ. Хоёул хамт даа хөтлөлцөн танай гэрийин зүг алхлаа. Алхаж буй алхам бүр жижигхэн хөлийн зөөлт бүр их тайванаар удаан тавигдана. Миний гэнэ томоогүй алдаа чи бидэн хоёрын аз жаргалаар жигүүрлэсэн хором бүхэн эргэн ирж буйг илтгэх мэт бороон дусал ганц хоёроор уналж байснаа аажим аажмаар ширүүснэ. Ингээд танай гэрийн зүг хар хурдаараа цүнхээ толгой дээрээ тавин гүйцгээнэ. Ингээд л чамтай эвлэрч байна гэж зүүдэллээ. Гэхдээ бим энэ зүүдээ хэнд ч хэлээгүй. Хэлэхийг ч хүсэхгүй байна биелэх байсан миний мөрөөдөл зэрэглээ болоод тал дунд шингэчихвэл яана.Хайранд уучлал олдоод ихэхээр үнэ цэнээ алддаг гэдэг. Намайг үнэхээр уучилаарай.Хэрэв хэзээ ч уучилахийг хүсэхгүй бол миний захиаг уншчихаад харцаараа илэрхийлээрэй найз нь ойлгоноо. Чиний зүг хайрын бяцхан шувуухай нисгэсэн /************/ Харцаараа намайг баярлуулах миний хонгорхон найз  /*********/ Мэдэхгүй ээ хэн нэгэн чамаас харц эсвэл урамыг үг хүлээж байгаа гэдгийг мартаваа.Хайранд шашуун амт бас байдаг.        

2008 оны арваннэгдүгээр сарын дөрвөн                                          Лхавга гараг     16 цаг 57 минут

Захидал

Залуу насаа гэж савангийн хөөс шиг их л эмзэг, хэн нэгэнд дасчихаад тэр нь тоохгүй бол түүнээс ч долоон дор. зайлуул.Үхэл амьдралын алтан зааган дундуур хайрын бяцхан шувуухайг чиний зүг хайрын захидалтайгаа хамт илгээлээ. Миний захиаг гийх нарандаа өндөрт өргөн хээрийн салхин дунд сэтгэлийн угаас гарах тэр л үгсийг өртөө зориулж чанга гээч нь дуудан уншаарай хонгор минь.Захидалийн минь эзэн энэ л охинд дасчихаад олон хоног өнгөрч дээ,цаг хугацаа гэж ямар хурдан өнгөрнө вэ? Цаг хугацаа чи намайг хүлээгээч гуйж байна. Намрын сүүлчийн шиврээ бороо цонх халтартуулан зүсэрч сэтгэлд яагаад ч юм нууцхан хар буулгаад байх санагдаж билээ. Тиймээ юм бүхэн зөнтөй сонинтой гэдэг үнэхээр үнэн үг юм шигээ. Нууцхан тэр бухимдсан бухимдалаа чамдаа ямар ч хэлчих шалтгаангүй гаргасанаа одоо болтол ойлгоод ч барахгүй нь. Нүдний чинь будаг хацараа даган урсахийг чинь харах гэж дэндүү дассан гэж үү? Үгүй байлгүй дээ сар жилийн уртад хамтдаа инээлдэж бас хэн нэгнээс өмөөрч хамгаалж л явах гэсийн. Гэтэл би өчүүхэн төдий бодлоор өөрийнхөө урд хэзээ ч цэцэг ургуулахгүйгээр болгож л байдаг. Тэнэг хүнээ би. Чамаасаа гомдол эрэн уйлчлал гуйх эрх байхгүй л байх л даа гэхдээ миний найз богинохон бодолтой найзынхаа дэргэд ухаантай хүн шүү дээ.Уучилаач.Унтах даа хүртэл чиний тухай бодлын цагаан хунг зүрхэндээ эрхлүүлж одод хулжих цагаар зүүрмэглэх нойрондоо уулзан учирч байна гэж зүүдэлдэг. Чамайг гомдоогоод уучилал гуйгаагүй бас мэндлээгүй арван гуравдах өдрийн үдэш их сонин зүүд зүслэгдлээ. Чамд хэн нэгэн хайртай болчихоод хоргоож байх юм гэнэ. Үгүй би чамд хайргүй тэгээд ч чамайг сайн танихгүй тэнэг амьтан зайлаач хэмээн их л аргадангуй хэлж байна. Цаанаас нь би гарч  ирээд чамайг өмөөрөн зодолдож байна гэнэ. Хоёул хамт даа хөтлөлцөн танай гэрийин зүг алхлаа. Алхаж буй алхам бүр жижигхэн хөлийн зөөлт бүр их тайванаар удаан тавигдана. Миний гэнэ томоогүй алдаа чи бидэн хоёрын аз жаргалаар жигүүрлэсэн хором бүхэн эргэн ирж буйг илтгэх мэт бороон дусал ганц хоёроор уналж байснаа аажим аажмаар ширүүснэ. Ингээд танай гэрийн зүг хар хурдаараа цүнхээ толгой дээрээ тавин гүйцгээнэ. Ингээд л чамтай эвлэрч байна гэж зүүдэллээ. Гэхдээ бим энэ зүүдээ хэнд ч хэлээгүй. Хэлэхийг ч хүсэхгүй байна биелэх байсан миний мөрөөдөл зэрэглээ болоод тал дунд шингэчихвэл яана.Хайранд уучлал олдоод ихэхээр үнэ цэнээ алддаг гэдэг. Намайг үнэхээр уучилаарай.Хэрэв хэзээ ч уучилахийг хүсэхгүй бол миний захиаг уншчихаад харцаараа илэрхийлээрэй найз нь ойлгоноо. Чиний зүг хайрын бяцхан шувуухай нисгэсэн /************/ Харцаараа намайг баярлуулах миний хонгорхон найз  /*********/ Мэдэхгүй ээ хэн нэгэн чамаас харц эсвэл урамыг үг хүлээж байгаа гэдгийг мартаваа.Хайранд шашуун амт бас байдаг.        

2008 оны арваннэгдүгээр сарын дөрвөн                                          Лхавга гараг     16 цаг 57 минут

Гэгээн дурсамж зүрхэнд л гийдэг
Сэтгэлээ өнгөөр далдлан Сарны доор ганцаар алхах даа Саваагүй гэнэн энэ л насныхаа гэгээн дурсамжаа Саранд гайхуулах мэт ганцаар баахан ярилаа сонссон болов уу? Дэрвэлзэх сормуус нь нойр хулжаагаад Даруухан зан нь хайр хүргээд Дөлгөөхөн харц чинь учрал аргадаад Даанч хэнэггүй зан чинь сэтгэл аргамжаад байхаар чинь Чамаасаа би холдож зүрхэлсэнгүй Чихэндээ зүүсэн ээмэгнээсээ зүсгоо чамайг Чиний тухай шүлгүүдээрээ хайрлаж Чив чимээгүй будрах цасны тоолонгоор үнсэнээ хайрт минь Дурлалын тухай шүлэг бичих дээ Дотроо чамайг л бодон суудгийн чи минь мэддэг болов уу? Долоон бурхан одонд хүслээ хэлэхдээ Дандаа чамайг минь хамт байлгаарай гэж залбирдагийг мэдэх үү? Хун болоод төрчих минь ч яалаа Хуурч чадалгүй хайрлахсан Хүзүүндээ зүүх гоёлын зүүлт нь болчихоод Хэзээ ч салахааргүй тэврэхсэн Нэрлэж бичсэн шүлэг эзнээ олохгүй тэнүүлчлэхэд Найргийн тансаг амт сэтгэл хорсгоно Нээрээ "Би чамд хайртай" юм болов уу? Нэрэлхэж орхисон доо шивнээд хэлчих вүү? Аяа гэгээн дурсамж зүрхэнд л байдаг Алдуурч одсон он цагийн урсгалд тодорно
Гое дуу сонсох уу
За байз байгаарай
Сайхан

Тамхинаас гарах тань туслах уу?

Тамхинаас гарахад бэлтгэ

-Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
-Тамхитай холбоотой бүх зүйлээ (тамхи, асаагуур, гаанс, үнсний сав) үгүй хий!
г хэл, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл.
-Тамхиа хаяж чадна гэж өөрийгөө байнга зоригжуул
-Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаа шийд, өөрийнхөө.итгэл үнэмшилд залбир, мөргө

Хоёр. Тамхиа шууд л хая:

-Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай
-Оюун санааны хүчээ бүрэн ашигла
-Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул
-Тамхи татмаар болсон үедээ нэгээс хоёр аяга цэвэр ус аажмаар шимж уух, чихэр хүлхэх, гүн амьсгал авах зэрэг аргыг хэрэглэ.

Гурав. Тамхитай орчноос ангижир:

гүй, татахгүй гэж хэлж сур
-Тамхи асаах шалтаг бүү гарга
-Кофе, кока кола, какао зэрэг тамхи татах сонирхолыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ

Дөрөв. Тамхи татахгүй л гэсэн бол хэлсэндээ заавал хүр:

-Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг бодож үз
-Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас аль болох зайлсхий
-Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалцаж ярилц

Хэрэв та тамхиа хаяж чадвал:

-Хороор амьсгалахгүй
-Цагаа үр ашиггүй үрэхгүй
-Бусдыг хордуулахгүй
-Тамхинд мөнгөө үрэхгүй

Тэнэглэл

Өршөөл

Гарын шуун дээр шумуул элдэвийн зүйл үглэсээр гуйлиг сайхан хөлөөрөө гишиглэн сууна. Үглэх нь чихэнд ядаргаатай ч хараад баймаар. Өнөөх чинь харин давардаг байна ш дээ. Нээх муухай хошуугаа арьсан завсар шургуулаад цуснаас маань дээж авч эхэлдэг  байгаа. За за энэ муу бяцхан амьтаныг няц алгадаад ч яах юм билээ. Цус сорсоор байгаад гэдсээ хагалаад үхнэ биз. Аллаа гээд би нүгэлтэн болчихно.

Би төгрөг

Хэргцээнээс гарсан хэрэглээ. Үрээд дуусах дэндүү омголон залуу насныхаа төлөөд дуусах тооны хэмжээ л ш дээ. Төгрөг мөнгөөр солигдож, мөнгө доллороор солигдоно. Харин миний ирээдүй маргааш эхэлж, түүний маргааш миний дүүгээр дуусна.

Охид

Банзан гитарын утас шиг охид ямар агуу вэ? Муухайг сайхан, сайхныг төгс төгөлдөр болгох далдхан авьяастай хүмүүс. Гэхдээ бүгд ийм биш нь харамсалтай. Эссэ тамхи шиг сайхан  нарийхан охид өнгөлөн далдлалт хийсэн цөмийн зэвсэг л гэсэн үг. Аюултай  анхаар.....

Сэтгэл

Цайны газрын ширээн дээрх мантуун буузийг сэрээдэж идмээр л байна. Даанч болохгүй юм даа. төлөх зүйл нь алга. Хүний охиныг дагуулмаар л байна. түүнд зориулах сэтгэл нь надад үнэхээр алга. Үнэн шүү үзээд өгсөн ч алга.

 

Хүний сэтгэлийг мөнгөөр оролдоггүй

Гадаа бороо цас ээлжлэн хяласаар холилдог орно. Цаг хугацаа гэж бороо цасны адил. Бороо цас орсоор замын хажуугаар шалбааг болон урсана. Урсах шалбааг миний хэн нэгэнд хэлж амжаагшй хайрын бас гомдлын үгс мэт. Ангийн цонхоор хэсэг харж зогслоо. Уг нь хичээл орох ёстой байтал ахлах курсийн ах  эгч нараас шалгалт авах нэрийдлээр орсонгүй. Энэ бол бидний залхуу оюутаны хувьд тэнгэрийн умдаг атгасантай л тэнцэнэ. Миний хажууд ангийн хоёр банди хүрч ирээд гурвуулаа Андууд орж зураг угаалгаад ирьё гэдэг юм байна. Ингээд бид бороон дундуур гүйлдэн алхцгаалаа. Зургаа ч угаалаа. Өөрсдийгөө баахан харж шоолцгоолоо. Буцаж явтал муу усны нүхэнд нэг талын дугуйгаа оруулчихсан суудлын тэрэгны хажууханд хөөрхөн гээч нь эгчмэд бүсгүй зогсож байна. Мань гурав ч инээлдсээр эгчийн машнийг гаргаж өгөхөөр гүйн очвол өнөө эгч харин такси бариад явчихдаг байгаа. Ай сайханы өмнө харц буруугүй гэж үнэн шүү? Машины хажууд очвол дотор нь 3 орчим насны лаглайсан эр сууж байдаг юм байна. Би ч "Ахаа бид гурав гаргаад өгөх үү гэлээ" За тэг та гурав чбарахгүй байхаа даа сая би дөрвөн бацаантай хамжаад барсангүй. Хэрэв та гурав гаргачих юм бол мөнгө өгнө шүү гэлээ. Мөнгөө гэж өнөөдөр үүн шиг хүчтэй зүйл алга. Өрсөлдөх өрсөлдөгч ч гэж үгүй. Төд удалгүй ялагдана. Бид уг нь мөнгө санаж ирээгүй юм аа ахаа. Та мөнгөө ав ав гэж найз маань хэлэхэд " Зүгээр дээ та нар шиг оюутан мөнгөгүй л явж байгаа биз. Оюутан гэдэг чинь сайхан үе байдаг юю гээд л баахан номлож байгаад тус бүрд нь 1000 төгрөг атгуулчихваа. Мөнгө хүчтэй юм аа. Мөнгө атгасан хүн бүр хүчтэй. Их хялбархан машиныг нь гаргачихсан шүү.

Онож дурлах хэрэгтэй шүү

ВХ гэх содон нэрийг єєртєє єгсєн залуу рок попын урлагт орж ирснээс хойш багагvй хугацаа єнгєрчээ. Тєдийлєн хvчтэй хоолойтой биш ч

 

єєртєє тохирсон имижийг бvрдvvлж чадсан тэрээр бас ч vгvй эв донж нь таарсан дуунуудаараа олонд хурч чадсан. Залуусын анхаарлыг татах болсон ВХ-ийн талаар анхлан Баянхонгорын хуvхэд гэхчлэн яригддаг байсан бол, сvvлийн vед нvд нvvрэндээ давхраа хийлгэсэн гэнэ. Цэнхэрvvдийн цуглаанд очдог гэнэ гэлцэх болов. Харин тэрээр vvнийг vгvйсгэж клипэндээ тоглосон загвар ємсєгч бvсгvйд сэмхэн сэтгэл алдарсанаа нуусангvй.

-"Халаас хоосон ч надад эрх чєлєє байна" гэсээр саяхан л ВХ гарч ирж байсан. Одоо хэдийнэ олны танил болсон байна. Ер нь єєрєє хаанахын хvvхэд юм бэ?
-Аав ээж хоёр маань хотод оюутан байхдаа танилцацгааж би бий болсон гэх юм уу даа. Манай ээжийн аав ээж хоёр Архангай аймгийн Хотонт гэж газар амьдардаг. Євєє маань биологийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Эмээ vсчин байсан. Аав, ээж хоёр сургуулиа тєгсєєд инженерvvд болж, аав 3-р цахилгаан станцад ажиллаж байсан юм билээ. Харин ээж Тєв аймгийн цахилгаан станц гэх зэрэг газруудад ажиллаж байсан гэсэн. Мэдээж залуу хvмvvс юм чинь сурах хэрэгтэй байсан байх. Тиймээс бяцхан хvvг яадаг юм билээ гэж байгаад Архангай аймагт намайг эмээ євєєгийнд vлдээсэн. Манайхан чинь сvvлд 93 онд бvгдээрээ хот руу шилжиж орж ирсэн. Ерєнхийдєє эмээ євєєгийн хvvхэд байсан бол сvvл рvvгээ эгч ахын хvvхэд болоод тэднийхээ гарыг дамжаад єсєж том болсон. Яахав манай аав ээж хоёрын дурлал, амьдрал болж бvтээгvй. Аав маань 3-р цахилгаан станцад ажиллаж байхдаа их залуугаараа ослоор нас барсан юм. Тэгээд би ямар ч байсан хєдєєнєєс орж ирээд Вичилийн 28-р дунд сургуульд орж тєгссєн. Дараа нь Улаанбаатар дээд сургуульд бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр сурч тєгссєн. Мэдээж миний хийж чадах зvйл бол дуу. Дуу маань хvмvvст гоё дурсамж эсвэл амьдралын ухаарал энэ бvгдийг єгч байвал болж байна гэж боддог.

-Єєрийг чинь гэрлийн хурдаар амьдрал нь єєрчлєгдєж яваа азтай залуу гэх юм?
-Яахав сайхан сонсогдож байна. Гэхдээ энэ бvхэн гэрлийн хурдаар эсвэл секундын доторх vйлдэл биш л дээ. Энэ бол олон жилийн хєдєлмєр. Магадгvй би арван жилд ч юм уу, оюутан байхдаа шантраад "Хичээл номондоо л явъя даа" гээд л орхичихсон бол яах вэ. Би эгч ах нарындаа амьдраад тэдэндээ "Би дуучин болно. Єєртєє гаргах цагийг минь ойлгож бай. Оройтож магадгvй" гэж хэлдэг байсан. Учир нь хичээлээ тараад нэг студи дээр очоод хvмvvс дуу бичvvлэхийг надад ийм боломжийг олгосон New star студи, ялангуяа Гантєр ахдаа их баярладаг. Их авьяастай хvн. Тэр хvн ВХ яг ингэж дуулбал ийм ая хийж єгвєл болох юм байна гэдгийг мэддэг. Миний гол гол дуунуудыг тэр хvн зохиосон. "Sorrow" гэж дууг зохиосон Том Жагаа ах гэх мэтчилэн олон авьяастай хvмvvсийн ач тус их. Од ганцаараа гялалздаггvй, гялалзуулдаг єєр гэрлvvд байдаг гэдэг шиг ганц хараад, тэнд туслаад байж байдаг байсан юм. Тэр vед шантраад больсон бол одоо ингээд Азийн наадамд оролцоод явахгvй л байх л даа. Ер нь би надад боломж байгаа би єєрєє єєртєє л найдах хэрэгтэй юм байна. Миний тєлєє хэн ч юу ч хийхгvй гэдгийг багаасаа ойлгосон. Гэхдээ
хvнии хєдєлмєр байгаагvй.

Миний хувьд багаасаа биеэ даагаад явчихсан. Эмээ маань ч хэлдэг байсан л даа. "Энэ амьдралд чиний тєлєє, чамайг ойлгох чамайг мэдэх хvн бол чи єєрєє. Тийм учраас чи єєрєє єєрийнхєє л тєлєє явна шvv. Амьдралаа чи єєрийнхєє гараар бvтээнэ. Тэгсний дараа чамаас хэн ч юу ч шаардахгvи. Надаас тус аваа биз дээ гэх шаардлагагvй болно. Тийм учраас аль болох бусдын туслалцаагаар биш єєрийнхєє толгойгоор амьдралыг бvтээх хэрэгтэй" гэж захидаг байсан. Vvнийг би vзэл баримтлалаа болгож явдаг. Тэр ч утгаараа "New star" студид хийх ёстой юмаа хийсэн дуулах ёстой юмаа дуулсан. Авах ёстой юмаа ч авсан. Тэр хvмvvс авах ёстой юмаа ч авсан. Гол нь тэр хvмvvсийн ач тус, сайхан сэтгэл байгаа. Бас энэ бvгдийг бодоод тэнд байгаад байхаар дарамттай олон зvйлvvд байдаг байсан. Тоглолт, CD бvх юм тэр хvмvvсийн ємч гэж явдаг. "My love" CD бол тэдний ємч, надад CD хэрэгтэй бол би єєрєє "Hi Fi" дээр очиж худалдаж авах жишээний байлаа. Тийм учраас би одоо єєрийнхєє амьдралыг дахин бvтээх хэрэгтэй. Олдсон зvйлээ дахин нурааж алга болголгvйгээр єшєє цаашаа сайхан авч явах хэрэгтэй. Vvгээрээ ч энэ студийн хамт олны ач тусыг хариулж байгаа хэлбэр гэж боддог.

-Явж явж "New star" ВХ-ийг биш ВХ "New star''-ыг гаргаад ирчихсэн ч гэж ярьдаг?
-Тэгэлгvй яахав. "New star" студи vзvvлж байна гээд л. Миний vйлдэл бvхэн л "New star" гэдэг овогтой. Угаасаа л бараг амьдралын хууль байх л даа. Хvн чамд юм єгч байгаа бол хариу бас байдаг. Энэ амьдралд vнэгvй ирдэг юм гэж юу ч байхгvй. Золиосгvй ч юм гэж бас байхгvй. Тодорхой хугацаа, зарим нэг юмыг золиослох л шаардлагатай болдог. Гэхдээ дараа нь сайхан зvйлийг авчирдаг. Тийм учраас зарим нэг vл ойлголцох юмнууд дээр тэвчээд явдаг байсан. Ер нь хvний явах ёстой л жам л даа. Би боддог, би бизнесийн сургуульд орж суралцсан нь миний амьдралд их нєлєєлсєн. Би ч бараг сохор азаар ч гэх юм уу Улаанбаатар дээд сургуулийн Бизнесийн удирдлагын танхимын маркетингийн ангид орсон. Одоо vед бvх л хvн ямар нэг байдлаар бизнесийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Энэ талын мэдлэгтэй байх нь бидний амьдралд хэрэглээ болчихсон байна. Гэхдээ би магадгvй нэг компанид орчихоод, компьютерийн ард єдєр шєнєгvй суугаад байдаг. Тэнд амьдрал буцлаад байхад цалин гэдэг зvйлийн тєлєє хэн нэгэн бизнесмен гэдэг хvнийг баяжуулахын тєлєє тэнд байх сонирхол байгаагvй. Хамт адилхан сурч байгаа залуучуудыг харахад "Би тєгсєєд MCS-д орно, АПУ-д заавал орно. Маркетингийнх нь дарга болно" гээд байдаг. Би болохоор тэднээс арай єєр бодолтой. Тэнд заавал ажилчин зєгий болохын оронд, энд заагаад байгаа хичээлvvдийг амьдралдаа ашиглаадг явах ажилчдаа яаж удирдах вэ. Яаж бизнесийг эхлvvлэх вэ гэдэг нь их таалагддаг байсан. Гэхдээ би єнєєдєр тэр залуучуудыг мєрєєдєлдєє хvрсэн гэж бодож байгаа. Би арай єєр замаар явж байгаа ч шугамнаас гараагvй явж байна.

-"New star''-ын Мандах та хоёрыг жигтэйхэн зодолдож нvдэлцсэн л гээд байдаг. Ер нь чиний идэх уух, ємсєх зvvх, явах гишгэх бvгдийг л заадаг байсан гэдэг?
-Би vгvйсгэхгvй л дээ. Худлаа гэж хэлж чадахгvй. Манайд тєдийлєн урлагийн систем аятай биш. Хэдийгээр тэр хvмvvс залуу хvvхдvvдэд боломж олгож байгаа ч арай ч гудамжинд явган алхуулахгvй байх. Бололцооны юмыг нь анхаардаг байх хэрэгтэй. Миний мєрєєдлийн нэг хэсэг гэвэл хэрэв би амжилттай явж чадвал єєрийн гэсэн студи нээж, дуулахыг хvсдэг. Яг л над шиг хувь тавилантай олон залууст боломж олгохыг санадаг. Мандах эгчийн хувьд жаахан тvргэндvv ууртай. 10 хуруу тэгш хvн гэж байдаггvй шиг. Хувь хvний тал дээр яривал тиймэрхvv юмнууд байдаг. Зарим хvмvvс ч мэдэж байгаа. Зурагт радиогоор хєтлєлцєєд л яваад байдаг. Намайг нэг их яриулдаггvй ч юм уу. Олон нийтийн ємнє тийм юм чинь. Эцсийн эцэст тэнд зурагтаар ярилцлага єгєєд, буцаад л нєгєє студи дээрээ очно ш дээ. Тийм учраас би тийм юмыг тэвчих л хэрэгтэй байсан. Тэгээд яахав дээ, хамгийн гол нь надад зориулсан бvхний тєлєє би єєрийнхєє чадах чинээгээрээ буцаагаад хариуцлагатайгаар хандаж чадсан. Би ч бас цаг барих тал дээр ч юм уу, бухимдуулж байсан юм байдаг л байх.

Мэдээж тэгээд л зууралдаад, тийм л байх ёстой гээд байж болохгvй ш дээ. Єєрєє оролдоод vзэх шаардлага бий болсон. Алдсан ч, оносон ч сэхсэн ч хамгийн гол нь Батбаатар, ВХ миний амьдрал. Энэ амьдралд би єєрийгєє л мэдэх хэрэгтэй ш дээ. Би хаана унтахаа, хаана очихоо, хэнтэй юу ярихаа єєрєє л мэднэ. Дуулсан ч бай дуулаагvй ч бай. Би єєрийнхєє л амьдралаар амьдрах нь чухал юм байна. Хvний эрхэнд жаргахаар єєрийн эрхээр зов гэж vнэн vг юм байна гэж бодоод ийм шийдвэр гаргасан. Тэгээд болж л байна. Гэхдээ би энэ хvмvvсийг буруутгамааргvй байна. Урлагт жаахан диктактур маягийн юм байх хэрэгтэй. Харин юм хэтэрхээрээ утга учиргvй болно. Хvмvvс ойлгож л байгаа байх л даа. Хэрвээ тэсч байж болохоор байсан бол єдийд байж л байгаа байх.

-Бvр тэгээд зодуулаад зугтсан чинь vнэн юм уу?
-Хvмvvс муудалцах олон л хэлбэр байдаг. Эмэгтэй хvн цохиж жанчлаа гээд шалихгvй л дээ. Би бас дандаа зодуулаад байсан гэж арай ч болохгvй л дээ. Жаахан тvргэн ууртай учраас ганц нэг цохиод авах ухамсарын шанаа єгєх vе байсан. Тэрнээс зодуулаад нvvр аман дээр дэвслээд байсан юм байхгvй. Хааяа эгч нь дvvгээ загнадаг шиг л юм даа.

-Ер нь чи тэндээс юутай vлдсэн бэ?
-ВХ гэдэг залуу дуучин нэртэй. Сайхан тоглолттой л гарсан. Санхvvгийн хувьд угаасаа энд тэнд очиж дуулахаараа 10 хувийг л авдаг байсан. Єєрєє шvлэг зохиодог утгаараа тэр бvтээгдэхvvний 10 хувийг нь эзэмшдэг юм уу даа. Нэг машин тэрэг амласан. Тэр ч бvтээгvй л дээ. Тэгээд шинээр дахиад эхэлсэн.

-Ээж тань хvний нутагт ажилладаг юм билээ. Байнга холбоотой байж чаддаг уу ээжтэйгээ?
-Би ээждээ хайртай. Гэхдээ хайртай гээд єдєр шєнєгvй яриад л ажлыг нь хийлгэхгvй байгаад байж болохгvй. Тэр хvнд єєрийн амьдрал байна. Тэнд Монголчуудтайгаа байна. Миний хувьд багаас л ээжийн оронд эмээ байсан. Одоо ч эмээ маань байна. Арай эрхэм хvмvvс минь эмээ євєє. Гэхдээ магадгvй нас ахихаар ээж маань хєгшрєх юм бол хайрлаж хандаж байх ёстой хvн нь би. Ээжтэйгээ хааяа яриад ямаршуу байна ийм дуу хийсэн, санаа зоволтгvй шvv гэж хэлдэг. Тэнд Монголоос амьжиргаа арай єєр. Ээж маань тэнд vхэтлээ ажиллаад ядраад байгаа юм байхгvй. Наашаа зайгvй мєнгє явуулаад байдаг юм байхгvй. Єєрєє тааваараа ч ажлаа хийгээд тайван л амьдарч байгаа.

Зайлшгvй vед л хэдэн тєгрєг гэхээс. Манай гэр бvлд байнга мєнгє гээд байх дарамттай хvн ч байхгvй. Тус тусдаа болоод л явцгааж байгаа. Би бусад залуучуудын л адил амьдралаа эхлээд, илvv ч vгvй дутуу ч vгуй явж байна. Хааяа бvр мєнгєгvй ч болох vе болно. Мєнгєтэй ч байна. Ээж маань "Олон юмаар тусалж чадах биш. Уран бvтээлээ сайн хий. Хvн амьтны итгэлийг дааж яваарай. Бас янз бvрийн эмэгтэйчvvдтэй орооцолдов. Айлын эмэгтэй хvvхдийг гомдоов. Хvнд дурлавал их ухаантай, учиртай дурлаарай. Ээж нь чамайг сайн яваарай л гэж залбиръя" гэдэг юм. Ер нь миний хувьд азтай ч юм шиг, одтой ч юм шиг ажил vйлс бvтээд явж байгаа нь миний тєлєє сайн яваасай гэж боддог залбирдаг хvмvvс олон байдаг учраас байх гэж баярладаг.

-Ингэхэд таныг "Гоёо"-гийн нvvр царай Пvvжээд дурлаад учиргvй гvйгээд байна гэж сонссон?
-Ер нь бид чинь дурламтгай ч юм уу, тиймэрхvvл байдаг шvv дээ. Учир нь бид сэтгэл хєдлєл, дурлалыг мэдрэхгvйгээр, биднээс дурлалын шvлэг, дуу гарахгvй шvv дээ. Дурласан хvн л дурлалын тухай дуу дуулиал ир чинь дурлалын дуу болно биз дээ. Хvнд татагдах мэдрэмж байна. Илэрхийлж чадахгvй мєртлєє сэмээрхэн дурладаг биз дээ. Тэр vед гоё уран бvтээл тєрнє. Пvvжээгийн хувьд хэлэхэд чадвартай модель, мундаг явж байна. Клип, кинонд тоглож байна. Миний хувьд клипэнд маань тоглосонд баярладаг. Бид адилхан л залуу хvмvvс. Зорилго, мєрєєдєлтэй хvмvvс. Тэр хvн магадгvй дурлалд яараагvй байх. Би ч гэсэн зvгээр магадгvй сэмхэн сэтгэл алдсан л байх. Тиймэрхvv л байна даа.

-Тэгээд сэтгэлээ илчилсэн юм уу?
-Яг илчилж амжаагvй. Хааяа ганц нэг утсаар ярьдаг байсан.

-Нээрээ єєрийг чинь нvдэндээ давхраа хийлгээд, хацрынхаа улааныг арилгасан гэх юм?
-Мэдэхгvй би угаасаа л давхраа байхгvй байгаа биз дээ. Миний нvд байж байгаа нь л энэ. Хааяа нойргvй, ядраад явчихаар жартайчихдаг юм. Тэгээд л тэгж ярьж байгаа байх. Мэдээж цаг цагаараа байна гэж юу байхав. Хvний эдэлж, хэрэглэж байгаа хувцас хунар, яриа хєєрєє єєрчлєгдєнє. Хааяа гоо сайханд орох vе байлгvй яахав. Олны ємнє муухай байгаад байж болохгvй биз дээ. Хєгжим урлаг гэдэг юмаа vнэ цэнэтэй байлгаж, хvмvvст хvргэж байх vvднээс єєрсдийгєє хvндэлж аятайхан харагддаг байх ёстой.

-Уучлаарай, єєрийг чинь цэнхэрvvдийн клубт очдог гэх юм?
-Цэнхэрийн клуб гэж юу ч байдаг, хаа ч байдгийг мэдэхгvй юм байна. Цэнхэр хvн гэхээр ижил хvйстэй хvнээ сонирхдог л хvн байх. Миний хувьд бол инээдтэй л юм. Буруу ташаа мэдээлэл зєндєє л байдаг. Би хэн ч биш бол намайг хэн ч бичихгvй. Бидний туулах л ёстой зам байх л даа. Хэлж ярьж л байг. Эхлээд Баянхонгорын хєдєєний хvvхэд гээд л байсан. Тийм болохоор Мандах гэж хvн нь ємнєєс нь ярьдаг гээд ярьж байсан. Ер нь бидэнд найз охинтой тогтвортой байх цаг боломж байдаггvй. Тэгээд найз охингvй гээд олон ярьчихаар энэ чинь "Юу билээ" гэдэг байх. Одоо ч 24, 25 нас хvрээд ирэхээр дурлал чинь єєр байна. Учиргvй ухаангvй дурлах биш, хvнээ таних нь чухал байна. Болгоомжтой хандах хэрэгтэй л дээ.

Өмнөд Африкийн тухай илүүг мэдэхэхд тань туслая
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс

Газар нутаг

1,221,037 км2 (Монгол улсын газар нутгаас арай бага хэмжээтэй). Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 25-рт ордог, Африк тивийн өмнөд хэсэгт оршдог улс. Хойд хэсгээрээ Ботсвана улстай 1,840 км, Мозамбик улстай 491 км, Намиби улстай 967 км, Свазиланд улстай 430 км, Зимбабве улстай 230 км уртаар хиллэнэ. Тус улсын газар нутаг дотор нь Лесото улс байх бөгөөд тус улстай хиллэх урт 909 км. Эргийн урт нь 2,798 км, Атлантын далай, Энэтхэгийн далайн уулзварт оршдог. Өргөн уудам тэгш өндөрлөг газар нутагтай, зарим хэсгээр уул толгос ихтэй, эрэг дагуу нам дор газар зонхилно. Хамгийн өндөр цэг нь Нжесутти 3,408м. Хамгийн нам цэг нь Атлантын далай 0м.

Цаг Уур/Уур амьсгал

Ихэнх газар нутгаар хагас хуурай уур амьсгалтай. Нутгийн ихэнх хэсгээр зундаа бороо ордог боловч баруун эргээр өвөлдөө бороо ордог. Харин баруун өмнөд орчмын эрэг дагуу бороо аль аль улиралд нь орно.

Үндсэн хууль                     

 оны -р сарын

Засаглал

Өмнөд Африк нь олон намын тогтолцоотой, хууль тогтоох хоёр танхимтай, бүгд найрамдах улс. Ерөнхийлөгч нь төр, засгийг тэргүүлнэ. Түүнийг Үндэсний Ассамблейгаас таван жилийн хугацаагаар (дахин нэг удаа сонгогдох эрхтэй) сонгодог. Засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхийлөгч өөрөө бүрдүүлнэ. Үндэсний Ассамблей нь 400 суудалтай, бүх нийтийн сонгуулиар, пропорциональ системийн дагуу таван жилийн хугацаагаар сонгогддог. Мужуудын Үндэсний Зөвлөл нь 90 суудалтай, 9 муж тус бүрээс арван гишүүн таван жилийн хугацаатай сонгогдох бөгөөд орон нутгийн хэл, соёл гэх мэт ашиг сонирхлыг хамгаалах онцгой эрх эдэлдэг.

Үндэсний баяр

Эрх чөлөөний өдөр 4-р сарын 27 (1994 он)

НҮБ-д

1945 оны 11-р сарын 07-нд элсэн орсон.

Нийслэл

Нийслэл нь Претори (гүйцэтгэх засаглал нь байрлана), Блумфонтейн (шүүх засаглал нь байрлана), Кейптаун (хууль тогтоох засаглал нь байрлана) хот. Хамгийн том хот болох Йоханнесбург нь 3,288 мянган оршин суугчтай.

Хүн ам

43,997,828 (2007 оны байдлаар). Хүн амын тоогоор дэлхийд 30-рт ордог.

29.1% нь 0-14 насны хүүхэд. (эрэгтэй 6,447,623/эмэгтэй 6,370,909)

65.5% нь 15-64 насны хүн. (эрэгтэй 14,040,210/эмэгтэй 14,761,179)

5.4% нь 65 ба түүнээс дээш насныхан (эрэгтэй 917,227/эмэгтэй 1,460,680)

Дундаж наслалт 42.45. Хүн амын 79% нь африкийн хар арьст, 9.6% нь цагаан арьст, 8.9% нь өнгөт арьст, 2.5% нь ази/энэтхэг хүмүүс. (2001)

Түүх

Сан хүмүүс энд анх суурьшсан ба тэдний дараа Хойхой, Банту аймгийн зарим отгууд ирж суурьшжээ. 1652 онд Европоос анх Голландчууд Сайн Итгэлтийн Хошуунд ирсэн бөгөөд 18-р зуунд колонио байгуулахад дөнгөж 15,000 уулаа байжээ. Бурчууд буюу Африкаанчууд гэж нэрлэх болсон Африкаанс хэмээх голланд маягийн хэлээр ярьдаг тэдгээр иргэд 1795 онд өөрсдийн бие даасан улсыг байгуулахаар оролдож байжээ. Наполеоны дайны төгсгөлд 1815 онд Британичууд колоничлон 5,000 гаруй суугчдыг энд авчирсан. 1867 онд алмаз, есөн жилийн дараа алтыг нээн илрүүлснээс хойш харийнхны анхаарлыг татсан. Ингээд 1899 онд Британичууд Бурын эсрэг зайлшгүй дайныг хийсэн ба 1902 онд Бурын ялагдлаар дайн дуусч 1910 онд Өмнөд Африкийн Нэгдсэн Улсыг байгуулжээ. 1945 онд тус улс НҮБ-д элссэн ч Апартейд үзлийн улмаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлахаас зайлсхийсэн байдаг. Апартейдын улмаас 20-р зууны сүүлийн хагаст цагаан биш арьст хүмүүс дорд үзэгдэж 1950, 1986 онд 1.5 сая гаруй африкчууд хотоос хөдөө тосгод руу хөөгдөж байсан. 1961 онд бүгд найрамдах улсаа зарлан Британийн Нөхөрлөлийн гишүүн болсон. Апартейдын эсрэг босогчдын толгойлогчдыг устгаж байсан ба заримыг нь (Нельсон Манделла) бүх насаар нь шоронд хорих ялаар шийтгэж байсан. 1989 онд апартейдыг устгах бодлого хэрэгжиж эхэлсэн ба 27 жил хоригдсон Манделла шоронгоос суллагдан, шинэ үндсэн хуулиа 1993 онд хийж дуусгасан. 1994 онд ардчилсан нээлттэй сонгууль явуулж шинэ ерөнхийлөгчөө сонгосон.

Эдийн засаг

Өмнөд Африк нь байгалийн баялаг ихтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, санхүү, хууль эрхзүйн тогтолцоо өндөр хөгжсөн улс. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаснаар 2004 оноос хойш эдийн засгийн өсөлт нилээд нэмэгдсэн боловч ажилгүйдэл өндөр хэвээр байгаа, дэд бүтэц нь хуучирч шинэчлэх шаардлага байгаа зэрэг асуудлууд бий. Хуучирсан цахилгаан станцуудын асуудлаас болж 2007 оны сүүлээр эрчим хүчний хямралд орж эхэлсэн. Адартейдын үеэс улбаатай эдийн засгийн хямрал өнөөг хүртэл байсаар байгаа. Ажилгүйдлийн түвшин 24.2%. Хүн амын 50% нь ядуурлын түвшингээс доогуур орлоготой амьдарч байна.

Байгалийн баялаг

Алт, хром, сурьма, нүүрс, төмрийн хүдэр, мангани, никель, фосфат, тугалга, уран, алмаз, цагаан алт, зэс, давс, байгалийн хий.

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2007 онд 5 хувьтай гарсан байна. Нэг хүнд ногдох үзүүлэлт нь 10,600 ам.доллар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7%-ийг ХАА, 31.3%-ийг үйлдвэрлэл, 66%-ийг үйлчилгээ эзэлдэг.

Төсөв

Төсвийн орлого 68.2 тэрбум ам.доллар, төсвийн зарлага 66.7 тэрбум ам.доллар.(2007)

ХАА/Аж үйлдвэр

Эрдэнэшиш, улаан буудай, чихрийн нишингэ, жимс, ногоо тариалдаг. Үхэр, гахай, хонины мах, ноос, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уул уурхай (цагаан алт, алт, хромын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг), автомашин угсралт, төмөр метал эдлэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, сүлжмэл бүтээгдэхүүн, төмөр, ган хийц, химийн бүтээгдэхүүн, бордоо, хүнсний үйлдвэрлэл, худалдааны хөлөг онгоцны засвар үйлчилгээ эрхэлдэг.

Алдартай брэнд

Өмнөд Африкийн дарс дэлхийд алдартай. Amarulla хэмээх крем дарсыг дэлхий даяар мэддэг. Хүнсний Bokomo, компьютерийн техник хангамжийн Gazaz.

Экспорт/Импорт

Экспортын бараа бүтээгдэхүүний эргэлт нь жилд 71.52 тэрбум ам.доллар. Экспортын голлох бүтээгдэхүүнд алт, алмаз, цагаан алт, метал болон бусад эрдэс баялгууд, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орно. Экспортын гол түншүүд нь Япон, АНУ, Нэгдсэн Вант Улс, Герман, Голланд, Хятад улс. Импортоор тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, химийн бүтээгдэхүүн, түлш шатахуун, шинжлэх ухааны нарийн багаж хэрэгслүүд, хоол хүнс авдаг. Импортоор жилд 76.59 тэрбум ам.долларын бараа авдаг ба импортын гол түншүүдэд Герман, Хятад, АНУ, Япон, Саудын Араб, Нэгдсэн Вант Улс улсууд багтана.

Барааны тэмдэг (Barcode)

600, 601

Мөнгөний нэгж

Өмнөд Африкийн Ранд (код: ZAR). 7.05 ранд нэг ам. доллартай тэнцэнэ.

Харилцаа холбоо/Дэд бүтэц

4.729 сая суурин телефон утас хэрэглэгч бий (2005 оны байдлаар). 39.66 сая гар утас хэрэглэгчтэй (2006 оны байдлаар). Олон улсын утасны код – 27. Урт долгионы 14, хэт богино долгионы 347 (үүн дээр нэмээд 243 дамжуулагч станц), богино долгионы 1 радио станцтай (1998). Телевизийн 556 (үүн дээр нэмж 144 дамжуулагч суваг) сувагтай. Интернэтийн код - .za

5.1 сая интернэт хэрэглэгчтэй.

Байгалийн хийн 1,177 км, газрын тосны 992 км боловсруулсан бүтээгдэхүүний 1,379 км урт дамжуулах хоолойтой. 20,872 км (8,931 км нь цахилгаан) урт төмөр замтай. 362,099 км авто замтайгаас 73,509 км нь хатуу хучилттай. Нийт 728 нисэх онгоцны буудалтай. 2 хөлөг онгоцтой. Данийн эзэмшлийн нэг хөлөг онгоц байдаг. Гадаадын 4 улсад бүртгэлтэй 6 хөлөг онгоц байдаг.

Боловсрол

Хүн амын 86.4% нь бичиг үсэг мэднэ. Эрэгтэйчүүдийн 87%, эмэгтэйчүүдийн 85.7% нь уншиж бичиж чадна.

Эрүүл мэнд/ДОХ

Нялхсын эндэгдэл 1000 төрөлт тутамд 59.44 ногддог. Хүмүүсийн дундаж наслалт 42.45. Өмнөд Африк нь ДОХ-ын халдварын тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт орж байна. Зарим эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүний гуравны нэг нь ДОХ-той байдаг гэсэн тооцоо бий. 2003 онд ДОХ-ын халдвартай 5.3 сая хүн бүртгэгдэж байсан бол энэ өвчнөөр нас барсан хүний тоо 370,000 гэсэн тооцоо гарчээ. Тухайн үедээ ДОХ-ын халдвартай хүн амын тоо нийт насанд хүрсэн хүн амын 21.5%-ийг эзэлж байсан.

Хэл

Зулу 23.8%, коза 17.6%, африкаанс 13.3%, сепеди 9.4%, англи 8.2%, сэцвана 8.2%, сэсүтү 7.9%, ситзонга 4.4%, бусад 7.2%.(2001)

Шашин

Сион христ 11.1%, пентекостал 8.2%, католик 7.1%, методист 6.8%, голланд шинэчлэл 6.7%, англикан 3.8%, христийн бусад урсгал 36%, лал 1.5%, бусад 2.3%, онцлон заагаагүй 1.4%, шашингүй 15.1% байна.

Гол хүнсний нэр төрөл

Хүмүүсийн өдөрт хоолноос авдаг илчлэгийн хэмжээ 3,011 калори буюу олон улсын байгууллагаас гаргасан доод захын стандарттай харьцуулахад 123%-тай нь тэнцүү. Үүнд хүнсний ногоо 87%, малын гаралтай бүтээгдэхүүн 13%-ийг эзэлнэ. Өмнөд африкчууд брай буюу махыг гал дээр гарж идэх дуртай. Эндхийн дарс дэлхийд алдартай бөгөөд дарсаар махаа даруулж уух нь элбэг.

Аялал жуулчлал

Аялал жуулчлалыг хувийн компаниуд эрхлэн явуулдаг ч төрийн нэгдсэн бодлогоор мөн хангаж өгдөг. Маш олон далайн эрэг, наран шарлагын газар, түүхт хот, барилгууд, байгалийн цогцолбор бүхий хүрээлэн, дархан цаазат газрууд нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Мөн алмазны уурхай, уурхайн үзвэрүүд, эртний цайз зэрэг сонирхол татах зүйл их бий. Далайн аварга загас, халимыг далайд нь харах гэсэн, алдарт дарсыг нь амтлах, худалдан авах, алмазны үйлдвэртэй танилцах гэсэн олон жуулчид ирдэг. Жилд 6 сая гаруй жуулчид хүлээн авдаг бөгөөд аялал жуулчлалаас жилд дунджаар 5-6 тэрбум ам.долларын орлого олдог.

Цэрэг/Арми

Өмнөд Африкийн Үндэсний батлан хамгаалах хүчин нь арми, тэнгисийн хүчин, агаарын хүчин гэсэн хэсгүүдтэй. Мөн Нэгдсэн гүйцэтгэлийн Комманд, Нэгдсэн Тусламжийн Комманд, цэргийн мэдээлэл, цэргийн эрүүл мэнд гэсэн хэсгүүд бий. 55,750 цэргийн албан хаагчтай (армид 64.6%, тэнгисийн хүчинд 8.1%, агаарын хүчинд 16.6%, цэргийн эрүүл мэнд 10.7%). 18 насанд хүрсэн хүн сайн дураар цэргийн алба хаана. Улсын төсвийнхөө 1.7%-ийг батлан хамгаалах зардалдаа зарцуулдаг. Апартейдын төгсгөлд хар арьстаны арми цэргүүд болон босогчдын арми Үндэсний батлан хамгаалах хүчиндээ нэгдсэн.

Спортын хөгжил/амжилт

Өмнөд Африкт хамгийн түгээмэл спорт нь хөлбөмбөг, регби, крикет, бокс бөгөөд усанд сэлэлтийн спорт ч мөн өндөр хөгжсөн. Залуучуудын дунд серфинг, гулгах тавцангийн спорт маш их дэлгэрсэн. Африк тивд анх удаа Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа 2010 онд зохион явуулах гэж байна. Олимпын наадмаас 20 алт, 23 мөнгө, 26 хүрэл медаль авсан амжилтаар дэлхийд 35-рт эрэмбэлэгдэж байна. Хөнгөн атлетик, бокс, усанд сэлэлтээр ихэнх медалийг авсан байна.

Алдартай хүмүүс

Апартейдын эсрэг тэмцэгч хар арьстан Нельсон Манделла. Дэлхийд хамгийн анхны зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн эмч Кристиан Барнард. 1997 онд дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байсан теннисчин эмэгтэй Аманда Гоетзер, дэлхийн олон халуун цэгүүдээс мэдээ бэлтгэж байсан алдарт телевизийн нэвтрүүлэгч Лара Логан, холливудын алдарт жүжигчин Чарльз Терон, “Бөгжний эзэн” киноны зохиолч Ж.Р.Р. Толкиен, 4х100 чөлөөт сэлэлтийн дэлхийн рекордын эзэд болох Роланд Шуман, Линдон Фернс, Дариан Таунсенд, Рик Ниитлинг нар, Английн премьер лигийн хөлбөмбөгийн тамирчин Лукас Радебе, Формула 1-ийн дэлхийн аварга Жоди Шехтер.

Гэмт хэрэг/терроризм

Гэмт хэргийн нөхцөл байдал тус улсад муу байгаа. Хулгай, дээрэм, бүлэглэн дээрэмдэх, хүчирхийллийн хэргүүд гудамжинд их гардаг. Ялангуяа шөнө оройн цагаар гэмт хэрэг бүр ихэсдэг. Машины хулгай, санхүүгийн гэмт хэрэг мөн өсөх хандлагатай байгаа. Терроризмын аюул гарч болзошгүй нөхцөл байдалд байгаа. Аливаа жагсаал цуглаан сүүлдээ хүчирхийллийн шинжтэй болж болзошгүй учраас түүнээс хол байхыг жуулчдад анхааруулдаг. Сүүлийн үед газар аваад байгаа хүний наймаа, хар тамхины гэмт хэргүүд ихээр үйлдэгддэг газар бол Өмнөд Африк юм.

Ардчиллын хөгжил

Ардчиллын индекс 7.91. Ардчиллын хөгжлөөрөө дэлхийд 29-т ордог ардчилсан улс. 1994 онд апартейд үзэл халагдаж анхны хар, өнгөт арьстанд нээлттэй сонгууль болсон.

Авилгалын индекс

Олон улсын Трансперэнси байгууллагын жагсаалтад 2007 онд жагсаагдахдаа 5.1 гэсэн индекстэйгээр 179 орноос 43-т бичигдсэн байна.

Монголтой харилцаатай эсэх

Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсыг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ЭСЯ Монгол Улсыг тус тус хавсран сууж байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны үндэсний баяр, бусад тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан өндөр, дээд хэмжээнд баярын утас харилцан солилцож байна.

Монгол дахь дипломат төлөөлөгч

Үгүй.

Монголын дипломат төлөөлөгч

Үгүй. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ хавсрана.

Лондон

Д.Даваасамбуу

Embassy of Mongolia

7-8 Kensington Court,

London, W8 5DL United Kingdom

Tel:(44) 207-937-0150

Fax: (44)207-937-1117

E-mail:office@embassyofmongolia.co.uk

 Web site: http://www.embassyofmongolia.co.uk

Байгаль орчиноо хамгаалая хүмүүсээ,
Ан амьтан
buga.png

 

Дорнод аймгийн нутагт 6 баг, 16 овог, 47 төрөл зүйлд хамаарах 70 зүйл хөхтөн, үүнээс нэн ховор 6 зүйл, ховор 16 зүйл, элбэг тархацтай 3 зүйл, ердийн тархацтай 30 гаруй зүйл байдаг. Агнуурын ач холбогдолтой цагаан зээр, монгол тарвага, шар үнэг, хярс, саарал чоно зэрэг уламжлалт агнуурын ач холбогдолтой 24 зүйл хөхтөн байдаг.

330 зүйл шувуу бүртгэгдсэнээс суурин 61 зүйл, нүүдлийн 262 зүйл, улаан номд бичигдсэн 22 зүйл, зусаж өндөглөдөг 212 зүйл байна.

Цэнгэг уст гол мөрөн, нууруудад 11 овог, 36 төрөлд хамаарах 41 зүйл загас бүртгэгдээд байна. Үүнээс ердийн тархацтай 24 зүйл, ховор 13 зүйл, нэн ховор 4 зүйл байна.

Дорнод аймагт биологийн төрөл зүйлийн судалгааг ДМБТЗТ-ийн хүрээнд хийж байна. Дорнод аймагт 6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл байна. Энэ нь монгол орны зэрлэг хөхтөн амьтны зүйлийн 50.7 хувийг эзэлж байна.

Агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин ондатор, чоно, үнэг, элбэнх, зээх, үен, дорго, халиу, зэрлэг гахай, халиун буга, хандгай, цагаан зээр зэрэг амьтад байдаг.Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцин 1, 2 дугаар хавсралтад орсон 4 зүйл /1 дүгээр хавсралтад Голын халиу, Шилүүс мий, Мануул мий, аргаль хонь, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенцийн 2 дугаар хавсралтад 6 зүйл / Ойн багваахай, Буурал сармаахай, Сахалт багваахай, Жижиг соотон, Бор турсаахай, Умрын сарсаахай/ бий.

Энэ нутгийн амьтны аймаг, экосистиемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, саарал чоно, дагуурын огодой зэрэг юм.

ДМБТЗТ-өөс ТХГН-уудын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор “Ан амьтнаа хамгаалах нутгийн иргэдийн баг, санаачлага” нэртэй тус бүр нь 5 сая орчим төгрөгний жижиг төслүүдийг тус аймгийн 11 суманд 2002 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Та бөхөн гэдэг амьтан мэдэх үү?
Монгол бөхөн

 

Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг.
1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан.

Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.

Ан амьтанаа хайрлая хүмүүсээ
Дорнод аймгийн нутагт 6 баг, 16 овог, 47 төрөл зүйлд хамаарах 70 зүйл хөхтөн, үүнээс нэн ховор 6 зүйл, ховор 16 зүйл, элбэг тархацтай 3 зүйл, ердийн тархацтай 30 гаруй зүйл байдаг. Агнуурын ач холбогдолтой цагаан зээр, монгол тарвага, шар үнэг, хярс, саарал чоно зэрэг уламжлалт агнуурын ач холбогдолтой 24 зүйл хөхтөн байдаг. 330 зүйл шувуу бүртгэгдсэнээс суурин 61 зүйл, нүүдлийн 262 зүйл, улаан номд бичигдсэн 22 зүйл, зусаж өндөглөдөг 212 зүйл байна. Цэнгэг уст гол мөрөн, нууруудад 11 овог, 36 төрөлд хамаарах 41 зүйл загас бүртгэгдээд байна. Үүнээс ердийн тархацтай 24 зүйл, ховор 13 зүйл, нэн ховор 4 зүйл байна. Дорнод аймагт биологийн төрөл зүйлийн судалгааг ДМБТЗТ-ийн хүрээнд хийж байна. Дорнод аймагт 6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл байна. Энэ нь монгол орны зэрлэг хөхтөн амьтны зүйлийн 50.7 хувийг эзэлж байна. Агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин ондатор, чоно, үнэг, элбэнх, зээх, үен, дорго, халиу, зэрлэг гахай, халиун буга, хандгай, цагаан зээр зэрэг амьтад байдаг.Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцин 1, 2 дугаар хавсралтад орсон 4 зүйл /1 дүгээр хавсралтад Голын халиу, Шилүүс мий, Мануул мий, аргаль хонь, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенцийн 2 дугаар хавсралтад 6 зүйл / Ойн багваахай, Буурал сармаахай, Сахалт багваахай, Жижиг соотон, Бор турсаахай, Умрын сарсаахай/ бий. Энэ нутгийн амьтны аймаг, экосистиемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, саарал чоно, дагуурын огодой зэрэг юм. ДМБТЗТ-өөс ТХГН-уудын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор “Ан амьтнаа хамгаалах нутгийн иргэдийн баг, санаачлага” нэртэй тус бүр нь 5 сая орчим төгрөгний жижиг төслүүдийг тус аймгийн 11 суманд 2002 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Ан амьтанаа хайрлая хүмүүсээ
Дорнод аймгийн нутагт 6 баг, 16 овог, 47 төрөл зүйлд хамаарах 70 зүйл хөхтөн, үүнээс нэн ховор 6 зүйл, ховор 16 зүйл, элбэг тархацтай 3 зүйл, ердийн тархацтай 30 гаруй зүйл байдаг. Агнуурын ач холбогдолтой цагаан зээр, монгол тарвага, шар үнэг, хярс, саарал чоно зэрэг уламжлалт агнуурын ач холбогдолтой 24 зүйл хөхтөн байдаг. 330 зүйл шувуу бүртгэгдсэнээс суурин 61 зүйл, нүүдлийн 262 зүйл, улаан номд бичигдсэн 22 зүйл, зусаж өндөглөдөг 212 зүйл байна. Цэнгэг уст гол мөрөн, нууруудад 11 овог, 36 төрөлд хамаарах 41 зүйл загас бүртгэгдээд байна. Үүнээс ердийн тархацтай 24 зүйл, ховор 13 зүйл, нэн ховор 4 зүйл байна. Дорнод аймагт биологийн төрөл зүйлийн судалгааг ДМБТЗТ-ийн хүрээнд хийж байна. Дорнод аймагт 6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл байна. Энэ нь монгол орны зэрлэг хөхтөн амьтны зүйлийн 50.7 хувийг эзэлж байна. Агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин ондатор, чоно, үнэг, элбэнх, зээх, үен, дорго, халиу, зэрлэг гахай, халиун буга, хандгай, цагаан зээр зэрэг амьтад байдаг.Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцин 1, 2 дугаар хавсралтад орсон 4 зүйл /1 дүгээр хавсралтад Голын халиу, Шилүүс мий, Мануул мий, аргаль хонь, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенцийн 2 дугаар хавсралтад 6 зүйл / Ойн багваахай, Буурал сармаахай, Сахалт багваахай, Жижиг соотон, Бор турсаахай, Умрын сарсаахай/ бий. Энэ нутгийн амьтны аймаг, экосистиемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, саарал чоно, дагуурын огодой зэрэг юм. ДМБТЗТ-өөс ТХГН-уудын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор “Ан амьтнаа хамгаалах нутгийн иргэдийн баг, санаачлага” нэртэй тус бүр нь 5 сая орчим төгрөгний жижиг төслүүдийг тус аймгийн 11 суманд 2002 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Үг бүхэн нэгэн янзийн өнгөтөй
Чамд зориулж бичсэн шүлэг Чамаас алдуурч он цагийн урсгалд одоход Чихэнд зүүсэн ээмэгнээсээ зүс гоо даруу чамайг Чийг даасан намрын өдрүүдэд л санах юм. Ус урсана Уруугаа урсана Зүүдэнд харин сөрж урсана. Чулуу өнхөрнө Хадан дээр өнхөрнө Ход ход хийх Хүтэй болох юмсан Үдшийн тэнгэрт гялалзах Мянга мянган ододыг Сэмжин цагаан үүлсээр хэлхэн Надад л итгээрэй хэмээн Шивнэн зангидаж Сэтгэлийн цагаан зүүлтийг чамд л зүүлгэхсэн дээ би
(Нийт: 15)